Бүх номын сүлжээ дэлгүүрүүдээс “БӨГТӨР ЖДҮ” номыг худалдан авах боломжтой
Зохиолч: З.Цэлмэг, Б.Бямбасүрэн
Редактор: И.Рэнчинханд
Үндсэн үнэ: 15.000 ₮
19001950 ҮНЭГҮЙ ХҮРГЭНЭ
Татвар төлөгчдийн мөнгөөр эх үүсвэрээ бүрдүүлдэг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан бизнес эрхлэгчдийн хувьд хөл дээрээ босох,үйл ажиллагаагаа өргөжүүлэх алтан боломж хэдий ч хүртээмжгүй ил тод биш байгааг тэд ярьсаар л байлаа. Түгээмэл олддог зээлийн хүү нь үнэндээ жилийн 26 хувиас буудаггүй манай улсад гуравхан хувийн хүүтэй,таван жилийн хугацаатай ЖДҮХС-гийн зээл олж авна гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй ижил зүйл байсан билээ. Ийм учраас үр хойчдоо гашууныг ололт амжилттай нь хамт чадан ядан гэрчлэн үлдээхээр "Бөгтөр ЖДҮ" номыг уншигч таны гарт хүргэж байна. 30 жилд манай нийгмийн бодит баялаг бүтээгч,жижиг,дунд бизнес эрхлэгчид өндийх завдалгүй дарамт шахалтаар дүүрэн орчинд ажиллаж ,тэвчээрийн хязгаарыг нь барсан хүнд хэцүү үеийг туулж ирсэн юм. үүний улмаас ЖДҮ хөгждөггүй,хүнээр бол шим тэжээлийн дутагдалд орсон өсөж өндийж чадахгүй тийм л атигар,бөгтөр салбар болж хувирчээ.
ШУУД ҮЗЭХ: MASS TV