МАНАЙ УЛС ГУРАВДУГААР САРЫН 2-НИЙГ ХҮРТЭЛ ХИЛЭЭ ХААХААР БОЛЛОО
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна.
Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын / Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй.
Мөн гуравдугаар сарын 2-н хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргалаа.
Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ хоёрдугаар сарын 6-ныг хүртэл нэвтрүүлнэ.
Гуравдугаар сарын 2-н хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ.
Бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй гэж шийдвэрлэсэн тухай Засгийн газраас мэдээллээ.