Сайжруулсан түлшний 2 дахь үйлдвэр наймдугаар сард ашиглалтад орно
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXI хуралдаанаар үргэлжлүүлэн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэв.
Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын саналыг нийслэлийн нийт иргэдээс авсны дагуу тухайн саналд үндэслэн нийслэлийн ИТХ-ын 9/36 дугаар тогтоолоор Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг батлан, хийх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн.
Ирэх жилд агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн сайжруулсан түлшнээс гадна дулааны олон эх үүсвэрийг эрэлхийлэх нь чухал гэдгийг хуралдааны үеэр төлөөлөгчид онцолж байв.
Тэгвэл нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат, Ц.Байгалмаа, Ц.Одонтунгалаг, Б.Отгонсүх, Э.Бат-Үүл, Ё.Цацралтуяа, Б.Түвшин, Ч.Гантулга, Б.Цолмон, Т.Цэрэнноров нар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар зэрэг байгууллагаас Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулах санал ирүүллээ. Ээлжит хуралдаанаар ирүүлсэн саналыг хэлэлцэн дэмжлээ.
Ирэх жил агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн сайжруулсан түлшнээс гадна дулааны олон эх үүсвэрийг эрэлхийлэх нь чухал гэдгийг хуралдааны үеэр төлөөлөгчид онцолж байв.
Нийслэлийн зүүн бүсэд сайжруулсан түлш үйлдвэрлэх хоёр дахь үйлдвэрийг наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн газрын асуудлыг шийдвэрлэх шатандаа явж байгаа болон сайжруулсан түлшний үнсийг дахин ашиглах талаар хэд хэдэн чиглэлд судалгааны ажлыг хийж буй аж.
Эх сурвалж: gogo.mn