Д.ТОГТОХСҮРЭН: УЛСЫН ХЭМЖЭЭНД 29 ТОЙРОГ, 76 МАНДАТТАЙ БАЙХААР ШИЙДЛЭЭ
Өнөөдөр МАН-ын бүлгийн ээлжит хурал болж дууслаа. Хурлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын асуудал болон сонгуулийн тойрог, мандатын асуудлаар мэдээлэл хийлээ.
Өнөөдөр МАН-ын бүлгийн ээлжит хурал болж дууслаа. Хурлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын асуудал болон сонгуулийн тойрог, мандатын асуудлаар мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ээлжит хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж баталсан. Тойрог байгуулах, мандат хувиарлах асуудлыг УИХ шийдвэрлэх ёстой. Энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хуралдаад чуулганаар оруулна. МАН-ын бүлгээс улсын хэмжээнд нийт 29 тойрог, 76 мандаттай байхаар шийдвэрлэлээ.
Орон нутагт 20 тойрог 52 мандаттай байна. Аймгуудын хувьд мандатын тоонд өөрчлөлт ороогүй. Харин нэг тойрогтой байсан аймгуудыг хоёр болгосон. Тийм учраас Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар, Булган гэсэн дөрвөн аймгийг нэг тойрог, хоёр мандаттай болгосон. Гэхдээ Дундговь аймгийг Говьсүмбэр аймагтай нэгтгэж байна.
Нийслэлийн хэмжээнд 9 тойрог, 24 мандаттай байхаар шийдсэн. БЗД, СХД тус бүр тав таван мандаттай, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг гурав, гурван мандаттай. Налайх, Багануур дүүрэг хоёр мандаттай байна. Тухайлбал БЗД, СХД-ийг хоёр тойрог болгож байна. Санал өгөх сонгогчдын тоо олон учраас нэгийг нь хоёр мандаттай, нөгөөг нь гурван мандаттай байлгая гэсэн. Хороодыг хооронд нь хуваахгүй гэж намын бүлэг шийдвэрлэлээ” гэв.
Эх сурвалж: mass.mn