ТӨРИЙН ОРДОНД ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БУЮУ ОЛОН НИЙТИЙГ ХАМАРСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Даваа гаригаас эхлэн нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлээс үл хамааран бүх сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа зогсоосон байх шаардлагатай. Энд холбогдох газрууд маш сайн хяналт тавьж ажилла. Ямар нэг байдлаар хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг ажилласан байвал энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаатай дүйцүүлэх ойлгох хэмжээний асуудал. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулж ажиллах шаардлагатай. Онцгой комисс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллан иргэдэд цаг үеийн мэдээллийг тогтмол хүргэж ажиллах нь зүйтэй. Нийслэлийн нутаг дэвсгэрт орж ирж байгаа гадна дотны иргэдэд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай. Эрүүл мэндийн газар шаардлагатай техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийнхээ жагсаалтыг гаргаж танилцуул. Ханиад томуугаар өвчилсөн хүүхэд багачуудын тоо өсөж байгаатай холбоотойгоор дүүргийн эмнэлгүүд хүүхдүүдийн эмчилгээ үйлчилгээнд онцгой анхаарч ажилла. НЭМГ шаардлагатай тоног төхөөрөмж авах судалгаа тооцоог гаргаж, холбогдох газруудад өгөх хэрэгтэй, боломжтой зардлыг шийдэж ажиллана” гэсэн юм.
Гэвч өнөөдрөөс олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосоор байхад ТӨРИЙН ОРДОНД үзэсгэлэн худалдаа гаргасан байна. Энэхүү үйл ажиллагааг ХХААХҮЯ-наас цагаан сартай холбоотойгоор үндэсний үйлдвэрээ дэмжих нэрийн дор 2 сарын өмнөөс төлөвлөсөн байсан учраас хойшлуулах боломж байсангүй гэх тайлбарыг ХХААҮ-ийн сайд Ч.Улаан өглөө.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: mass.mn