“Масс агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл, хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан "Баялаг бүтээгчдийг дэмжих" холбооны гишүүд өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байна. Шинэ долоо хоногийн эхний өдөр тус холбоонд Хаяг реклам, Арьсан эдлэлийн үйлдвэр шинэхэн гишүүнээр элсэн орлоо. Энэхүү үйлдвэр нь 2005 оноос эхлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бүх төрлийн хэвлэл, хаяг реклам, төрөл бүрийн бэлэг дурсгал, арьсан эдлэл үйлвэрлэдэг аж.