Мөсөнд авиралтын ААШТ-ээс хоёр алтан медаль хүртлээ
БНСУ-д болсон мөсөн авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээнийг Азийн АШТ-тэй хамтатган зохион байгууллаа. Тус тэмцээнээс Монголын тамирчид гурван медальтай ирэв.
Тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд ОУХМ Н.Хэрлэн 17.45 оноогоор, эмэгтэйчүүдийн хурдны төрөлд спортын мастер Б.Ариунбаяр 24.06 оноогоор алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо. Спортын дэд мастер Д.Баасандорж 20.95 оноогоор хүрэл медаль хүртсэн бол спортын мастер Д.Отгонхүү VIII, спортын мастер Ч.Мандахбаяр 16 дугаар байрт шалгарчээ.
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн ОУХМ Н.Хэрлэн, спортын мастер Б.Ариунбаяр, Ч.Мандахбаяр, спортын дэд мастер Д.Отгонхүү, Д.Баасандорж, спортын нэгдүгээр зэрэгтэй Ж.Сэдэд нар оролцсон юм.
Эх сурвалж: Zindaa.mn