Хэнтийн Дадал сум руу онгоц нисдэг болно
Засгийн газраас баталсан Агаарын тээврийн салбарт баримтлах бодлого, Ерөнхий агаарын тээврийг хөгжүүлэх зорилтын хүрээнд дэд бүтэц муу хөгжсөн алслагдсан сум суурин руу жижиг оврын онгоц нисгэхээр төлөвлөн бэлтгэл хангаж байна.
Тухайлбал, Сэлэнгэ аймаг, Хэнтийн Дадал сум, Говь-Алтайн Алтай, Ховдын Булган сумд руу нисэхээр бэлтгэж, эхний ээлжинд шинэ оны өмнөхөн Сэлэнгэ аймагт хийсэн туршилтын нислэг амжилттай хийлээ.
2019 онд агаарын тээврийн орон нутгийн зорчигчийн тоо 435.981 болж өмнөх оноос 9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: gogo.mn