Tesla Хятадад цахилгаан машины анхны үйлдвэрээ нээжээ
Америкийн цахилгааны машин үйлдвэрлэгч “Tesla” компани Хятадын Шанхайн ойролцоо машин угсралтын анхны салбар үйлдвэрээ нээсэн тухай “Bloomberg” мэдээлж байна. Энэ үйлдвэр нь “Тесла” компанийн АНУ-аас гадна байгуулсан анхны үйлдвэр юм.
Нээлтийн ажиллагаанд “Tesla” компанийн үүсгэн байгуулагч ба тэргүүн Илон Маск өөрийн биеэр оролцсон байна. Мөн энэ нээлтийн ажиллагааны үеэр албан ёсоор анхных гэж тооцогдсон “Model 3” загварын седан машинууд дамжлагаас бүрэн угсрагдан гарсан төдийгүй эхний худалдан авагч нь захиалсан машинаа авсан байна.
Шанхайн үйлдвэр нь Хятадын зах зээлд нэн тэргүүнд борлогдоно гэсэн тооцоотойгоор бүтээгдсэн “Model Y” загварын жийп машинуудыг үйлдвэрлэх юм байна. Яваандаа энэ загварыг борлуулалт нь “Tesla”-ийн бусад бүх загваруудын нийлүүлснээс илүү хэмжээгээр зарагдах болно гэж тооцоолоод байгаа аж.
Хятадын үйлдвэрийг маш богино хугацаанд барьсан бөгөөд цаашдаа “Тесла”-ийн хувьд голлох үүрэгтэй болж хувирах аж. Үүний дараа Илон Маск нь Европын хэрэгцээг хангах зорилгоор удахгүй Германд үйлдвэр барихаар төлөвлөөд байгаа аж.

Эх сурвалж: Zarig.mn