Шаардлага хангасан улаанбуудайн тонн тутамд 100 мянган төгрөг олгоно
Засгийн газрын өнөөдрийн /2020.01.08/ хуралдаанаар хүнсний улаанбуудайг ангилан, урамшуулал олгох шийдвэр гаргалаа.
Дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн I ангилалын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 100 мянган төгрөг, II ангилалд 80 мянга, III ангилалд 60 мянга, IV ангилалд 55 мянган төгрөгийн урамшуулал олгоно.
Эх сурвалж: zindaa.mn