"Говь" нэгж хувьцаанд 6.8 төгрөгийн ногдол ашиг хуваарилж байна
“Говь” ХК 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 6.8 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлээд байна.
Тус компани 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 2018 оны ногдол ашгийн үлдэгдэл болох 16.473 хувьцаа эзэмшигчийн 76.3 сая ширхэг хувьцаанд ногдох 466.852.056.56 төгрөгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулжээ.
Ногдол ашгийг үүний өмнө буюу 2019 оны 4 дүгээр 25-наас эхлэн компани дээрээ олгож байсан бол Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-тэй 2019 оны 12 дугаар сарын 25-нд байгуулсан гэрээний дагуу ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулаад байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ