Ноолуурын үйлдвэрүүдийг үнэлэв
Салбарын мэргэжилтэн, шинжээч, судлаачдаас бүрдсэн аттестатчлалын 3 баг ноос, ноолуурын 190 гаруй үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан үнэлэлт өгөөд байна.
Аттестатчлалыг “Ноолуур” хөтөлбөр, “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд явуулсныг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батхүү онцлов.
Аттестатчилалд анхан шатны боловсруулалтын угаах 34, хялгас ялгах 36, ноос, ноолууран ээрмэл үйлдвэрлэдэг 13, хонины ноос ээрэх 5, ноос, ноолууран сүлжмэлийн 94, ноос, ноолууран нэхмэл үйлдвэрлэдэг 7, ноосон хивсний 2 үйлдвэр хамрагдав.
Аттестатчиллын баг ноос, ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн техник, технологийн төвшин, тоног төхөөрөмжийн хүчин чадал, ашиглалт, боловсон хүчин, санхүү, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаан зөвлөмжийг үйлдвэр тус бүрээр болон салбарын хэмжээнд нэгтгэн гаргаж гэрчилгээжүүлж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ