Монгол хүүхдүүд 36 алтан, зургаан мөнгөн цом хүртжээ
Камбож улсын нийслэл Пномпень хотод арванхоёрдугаар сарын 7, 8-ны өдөр болсон “UCMAS” олон улсын 24 дэх удаагийн тэмцээнд дэлхийн 40 орны 4000 хүүхэд багачууд 10 ангилалд оюуны чадвараараа өрсөлдөв.
“UCMAS” олон улсын соробан сампин, цээж тооллын тэмцээнд "ТОЯА" хүүхэд хөгжлийн академийн сурагчид оролцож, 38 чампион, 36 алтан цом, 6 мөнгөн цом хүртсэн байна.
Тус академиас соробан сампингийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулсан бөгөөд нийт оролцсон 2500 сурагчаас шагналт байрт шалгарсан хүүхдүүд олон улсын тэмцээнд орох эрхээ авсан аж.
Эрх авсан сурагчид “ТОЯА" хүүхэд хөгжлийн академид долоон сарын турш бэлтгэлээ базаажээ. “UCMAS” олон улсын тэмцээнд оролцсон Монгол Улсын багийн хүүхдүүд маргааш эх орондоо хүрэлцэн ирэх юм байна.