Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд жүдо бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа бүртгэгджээ.
М.Уранцэцэг 2010 оны 12 дугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны хооронд олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ зохион байгуулдаг цуврал IJF World Tour тэмцээнд оролцож, хамгийн олон медаль хүртсэн тамирчнаар тодорчээ.
Тэрбээр уг дурдсан хугацаанд нийт 35 медаль хүртэв. Үүнд: 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн амжилтаараа хамгийн олон медаль хүртсэн дэлхийн дээд амжилтын эзэн болж бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ