ББДХ-НЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХХААХҮЯамны "ЖУУХ БИЧИГ"-ЭЭР ШАГНАЛАА
ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журамд зээлийг шударгаар сонгох зарчмыг баримтлахын тулд төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны саналын эрхтэй 7 гишүүний дөрөв нь хэний ч мэдэхгүй салбарын бус Төрийн Бус Байгууллага биш харин ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан ТББ-ийн төлөөлөл байхаар тусгаж өгсөн.
ЖДҮХ сангийн үйл ажиллагааг жинхэнэ эздэд нь оновчтой хүргэх үүднээс Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Н.Есүхэн ЖДҮХ сангийн Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүнээр орж ажилласан. Ингэснээр анх удаа Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн сонгон шалгаруулалт нээлттэй, ил тод болж жинхэнэ эзэддээ хүрч эхэлсэн төдийгүй үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд үйлдвэрлэл явуулах таатай нөхцөл бүрдсэн гэж хэлж болно.
Тэгвэл ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Н.Есүхэний хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж ХХААХҮЯ-ны “Жуух бичиг”-ээр шагнажээ. Эх орны хөгжлийн түүчээ болсон нийт баялаг бүтээгчдийнхээ өмнөөс хоёргүй сэтгэлээр ажиллаж буй Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Н.Есүгэн танд нийт үндэсний үйлдвэрлэгчдийн өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: Масс тв