Өвөр Монголын нийслэл Хөх хот анхны метроны шугамаа нээжээ
Нийт 21.72 км урттай, 20 өртөөтэй шугам нь тус хотын дөрвөн дүүргийн иргэдэд үйлчлэх юм байна. Метроны эхний шугамын багтаамж 2,062, дээд хурд нь 80 км/цаг ажээ.
Хөх хот метротой болсноор замын хөдөлгөөний ачааллыг бууруулна гэж эрх баригчид тооцоолж байна. Нийтдээ 3 сая оршин суугчтай Хөх хот нь автозамын ачаалал хамгийн өндөртэй Хятадын 10 хотын нэгд багтаж байгааг Хятадын Нийгмийн Ухааны Хүрээлэнгээс 2019 оны эхээр гаргасан судалгааны тайланд дурдаж байжээ.
Хятад улсын 30 хот одоогоор метротой болоод байгаа бөгөөд 2020 онд энэ тоо 50 хүрэх юм байна.
Эх сурвалж: ikon.mn