80 САЯ АМ.ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ХҮРЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДЭНЭ
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Б.Сарангэрэл нар өнөөдөр 80 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт нэгдсэн эмнэлэг барьж зургаан суманд эрүүл мэндийн төв, 10 өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулахаар болжээ.