ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ АЖИЛЧИДДАА 630 САЯ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОЖЭЭ
Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/ лхагва гарагт 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа хийж, шилдгүүдээ шалгаруулсан байна. Иргэдэд хавдрын нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг тус эмнэлэг 450 эмч, сувилагч, ажилтантай бөгөөд жилийн эцсийн үр дүнгийн урамшуулал 630 сая төгрөгийг нийт ажилтнууддаа хуваарилав. Энэ нь нэг хүнд дунджаар 1,4 сая төгрөгийн урамшуулал хуваарилагдсан аж.
Мөн Ерөнхий захирлын нэрэмжит шагналыг цэвэрлэгээ, үйлчилгээний баг хамт олонд гардуулсан байна. ХСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн хүний тоо 11 хувиар өссөн ч, дундаж ор хоног 6 хоног байна. Тус эмнэлэг орчин үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмж нэвтрүүлэн ажилласнаар өндөр ачааллыг амжилттай давж чаджээ.
Эх сурвалж: Mass.mn