МУИС-ийн номын сан 24 цагаар ажиллаж эхэллээ
Монгол Улсын Их Сургуулийн номын сан өнөөдрөөс эхлэн туршилтаар 24 цагаар ажиллаж эхэлжээ.
Оюутнуудад зориулан шалтгалтын үеэр буюу арванхоёрдугаар сарын 23-наас 27-ныг дуустал ийнхүү 24 цагаар ажиллах юм байна.
Энэ хугацаанд “Номын сангийн нэг цэгийн үйлчилгээний хэсэг” 24 цагаар ажиллах бөгөөд цаашид номын сангийн ажиллах цагийн хуваарийг уртасгахаар хэд хэдэн ажлуудыг санаачлаад байгаа талаар МУИС-аас мэдээллээ.
Эх сурвалж: gogo.mn