Сошиал орчинд “Танхай эмээ” нэрээрээ алдаршсан нэгний оруулсан зураг хоёрхон цагийн дотор 80 шейр авч байгаа харагдана. Есдүгээр сарын 4-нөөс хойш таг чиг, ажин түжин суусан “Танхай эмээ” ийнхүү гурван сар гаруйн дараа “амь орж”, “Бүрлээчид та нарынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж гэрэлт хөшөөг чинь төв талбайдаа мөнхлөв. ЖДҮ-чин та нөхөд минь ард түмэн биднийхээ зүрх сэтгэлд үүрд мартагдалгүй хоногшин занагдах болно. Тамдаа хүрэх зам чинь саадгүй байг. Монголын ард түмнээс” гэсэн бичил тайлбартай зураг тавьж, цахим ертөнцөд эргэн ирэх нь тэр. ЖДҮ-гийн мөнгөнөөс зээл авсан гишүүдийн нэрийг бичсэн жижиг тавцанг Сүхбаатарын талбайн зүүн хэсэгт, Соёлын төв өргөөний өөдөөс харуулж зам дагуу эгнүүлэн тавьсан байх бөгөөд дээрх үгийг өмнөтгөл болгон бичсэн байна. Эл үйлдэл нь сонгуулийн салхи сэвэлзэж эхэлснийг сануулж байх шиг.
Эх сурвалж: medee.mn