Ж.ЭНХБАЯР: Би буруу зүйл хийгээгүй... ЖДҮ САНГААС АВСАН ЗЭЭЛИЙГ ТӨЛЖ БАРАГДУУЛСАН.
Эх сурвалж: mass.mn
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас ЖДҮ-гээс авсан зээлээ төлж барагдуулсан эсэхийг нь тодрууллаа.
Тэрээр, Нэгдүгээрт Ж.Энхбаяр гэдэг хүний зээл биш. Миний тодорхой хувь эзэмшдэг компани хөдөө аж ахуйн яамнаас салбарын бодлогын дагуу зарласан хөтөлбөрт хамрагдаад тодорхой хэмжээний зээл авсан. Зориулалтын дагуу ашиглаад, амжилттай яваа. Миний хувьд, улс төрд яваа хүний хувьд энэ бол зохистой зүйл биш. Энийг төлөх ёстой гээд би аж ахуйн нэгжийнхээ өмнөөс өөрийн хувийн хөрөнгөөр барагдуулсан гэлээ.
Шууд үзэх:
Эх сурвалж: mass.mn