АНУ-ын зах зээлд гарах Монголын 10 компани тодорлоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын 10 компани АНУ-ын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой байгаа талаар өмнө мэдээлсэн. Тэгвэл дээрх 10 компани АНУ-ын зах зээлд гарахад бэлэн болоод байна.
Энд манай улсын “Аriunaa Suri”, “ТЭСО”, “Хаадын гэр”, “Газар шим”, “Resort world Terelj”, “Negun cashmere”, “Mongema”, “Bayangongor LLC”, “Global Nomadic Product”, “Munkhbumuud LLC” компаниуд шалгараад байна. Дээрх компани, ААН-үүд нь “Монгол Брэнд холбоо” ТББ, АНУ-ын Вашингтон дахь Ази Америкийн Худалдааны танхимтай хамтран хэрэгжүүлж буй “Америкт экспортолъё” хамтарсан хөтөлбөрийн хүрээнд сонгон шалгаруулалтад тэнцжээ.
Хөтөлбөрийн хүрээнд Ази, Америкийн Худалдааны танхимаас “Fao Global” зөвлөх компанийн үүсгэн байгуулагч Брэндон Хьюгес, тус компанийн АПЕК (Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа)-ны стратеги хариуцсан газрын дарга Камерон Жонсон, “Ross Law group” хуулийн фирмийг үүсгэн байгуулагч Ж.Росс, Жоэл А.Гэлло нарын дөрвөн эскперт манай улсад хүрэлцэн ирж ажилласан юм.
АНУ-ын экспертүүд манай улсын бизнес эрхлэгчдэд зориулан АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох боломжийн талаар тусгайлсан сургалт зохион байгуулж, төслийн үнэлгээг хийж тус тусад нь хаалттай хэлбэрээр бизнесийн зөвлөгөө өгч ажиллажээ. Экспертүүд төслийн сонгон шалгаруулалт төслийн үнэлгээг хийж, 10 компани шалгаруулан АНУ-д бүтээгдэхүүнээ танилцуулж, борлуулах, бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх бүхий л боломжийг бүрдүүлж өглөө.
Оролцогч компаниуд арьс шир, ноос ноолууран, оёмол сүлжмэл бүтээгдэхүүн, сүү, аарц, шар тос зэрэг цагаан идээг АНУ-ын зах зээлд гаргах юм. Хөтөлбөрийн хүрээнд шалгарсан компаниудын төлөөлөл 2020 оны I улиралд багтан, “Ази Америкийн Худалдааны Танхим”-ын урилгаар АНУ-ын Вашингтон ДС хотод очиж бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, бизнес нэтворк үүсгэн, хамтын ажиллагааг эхлүүлэх юм байна.
“Америкт экспортолъё” сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны үеэр “Монгол Брэнд холбоо” ТББ, АНУ-ын Вашингтон дахь “Ази Америкийн Худалдааны Танхим” болон ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийг дэмжих сан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн АНУ-ны Нью Йорк хотноо төвтэй “Росс ло фирм” манай улсын “Батула ло” хуулийн фирмүүд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ингэснээр Монголын ААН-үүд АНУ-ны зах зээлд гарахад эрх зүйн зөвлөгөө үйлчилгээг хамтран үзүүлэх юм.
“Америкт экспортолъё” хамтарсан хөтөлбөрийг МҮХАҮТ, Монголын Үндэсний Маркетингийн холбоо, ХХААХҮЯ-ны дэргэдэх ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам/Монгол), “Эрх зүйн гүүр” ХХК дэмжиж хамтран ажиллалаа. Гол зохион байгуулагч “Монгол брэнд холбоо” ТББ 2016 оноос эхлэн үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг дотоод, гадаадын зах зээлд олон нийтэд таниулах, гадаад зах зээлд экспортлоход дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Эх сурвалж: montsame.mn