Төслийн Удирдлага -Төсөл бичих аргачлал" сэдэвт сургалтыг БАЯН-ӨЛГИЙ аймагт зохион байгуулж байна.
Өнөөдөр Баян-Өлгий аймагт ХХААХҮЯ, ЖДҮХС , Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Төслийн Удирдлага Хөгжлийн хүрээлэн ТББ-тай хамтран " Төслийн Удирдлага -Төсөл бичих аргачлал" сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалт нь Төслийн удирдлагын арга зүйн заавар MNS ISO 21500 стандартад суурилан явагдаж бна.
Сургалтанд ЖДҮХСангийн захирал Б.Батцэцэг оролцож, Жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны тухай хуулийн талаар танилцуулж, төслийн материал бүрдүүлэхэд гардаг нийтлэг алдаа сургамжийн талаар танилцуулж байна.