"ITM-2018" ОУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэн 19 дэх жилдээ өнгөрөгч амралтын өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнгээр нийслэл хот, 21 аймгийн төлөөлөл оролцсон ба аялал жуулчлалын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарт оролцож туршлага солилцсон юм. Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ-ын Буриад, Тува улс, БНХАУ, БНСУ, Япон, Турк улсын төлөөлөгчид оролцлоо.
Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Энэ хэрээр дотоод гадаадын аялал жуулчлалын маршрутыг манай дотоодын компаниуд ихээхэн нэвтрүүлэх болсон. Монголдоо аялал жуулчлалаар тэргүүлдэг "U Travel" компани энэ жилийн "ITM-2018"-д маш өвөрмөц маршрутыг танилцуулсан байна. Тус компани нас насны ангиллаар аяллын төрөл, маршрут гаргаж гадаадын 18 улс руу мөн Ази, Европ, Америк тивийн 30 гаруй орноос жуулчид хүлээн авч монголдоо аялал зохион байгуулж байна.