ЖДҮХС-ААС АВСАН ЗЭЭЛЭЭ ӨНДӨР ХҮҮТЭЙ ХАДГАЛУУЛСАН НАЙМАН ААН-ИЙГ НЭРЛЭЛЭЭ.
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас авсан санхүүжилтээ өндөр хүүтэй хадгаламжид хадгалуулсан найман аж ахуйн нэгж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.
Эдгээрийг дурдвал:
-
Урансэлэнгэ ХХК - 2009 онд тоосго үйлдвэрлэлийн зориулалтаар байгуулсан тус компанийн гүйцэтгэх захирлаар Б.Энхбаатар ажилладаг. Монголын талаас Халиун уул БНХАУ Шин Шэн Да гэсэн компаниуд хувь эзэмшдэг.
-
Цагийн эрч ХХК - Эзэмшигч нь Б.Туяа. 2010 онд байгуулагдсан гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэлээр үйл ажиллагаа явуулдаг
-
Грийнтауэр констракшн ХХК - Монгол Улсын иргэн Д.Тунгалагийн эзэмшдэг тус компани 2011 онд барилгын засал чимэглэлийн чиглэлээр байгуулагдсан бөгөөд 2016 оноос Д.Тунгалаг эзэмшиж байгаа юм байна.
-
Намжсод ХХК – Ч.Эрдэнэбаяр 2008 онд гадаад худалдааны чиглэлээр байгуулсан.
-
Цамбагарав трейд ХХК – П.Санжмятав, М.Баасандаш нарын нэр дээр бүртгэлтэй тус компанийг 2018 онд газар тариалан, гадаад худалдааны чиглэлээр байгуулсан.
-
Эс Эй Эм И ХХК – Ш.Ариунзаяа гэх хүний нэр дээр бүртгэлтэй бөгөөд 2009 онд барилгын засвар, засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн тус компани аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
-
Жигүүрт хөсөг ХХК - 2007 онд байгуулагдсан уг компанийг Х.Болдбаатар эзэмшдэг.
-
ТБМТ ХХК – Г.Оюунтуяа гэх хүний эзэмшилд байдаг бөгөөд 2007 онд байгуулагдсан оёдол, гадаад худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, зочид буудал, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Эх сурвалж: ATIME.MN