Хэвлэл мэдээллийн Масс Агентлаг групп нь "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл, хөтөлбөрийг Үндэсний хэмжээнд орон даяар эхлүүлээд байгаа билээ. Тус төсөл, хөтөлбөр нь орон нутаг, нийслэл, олон улс гэсэн гурван үе шаттайгаар явагдаж байна. Орон нутаг, нийслэлийн баялаг бүтээгчид маань өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэхээр "Баялаг бүтээгчдийг дэмжих ТББ"-ыг байгуулжээ. Ингээд өнөөдөр Масс Агентлагийн ТУЗ-ын дарга, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр хүлээн авч үйлдвэрлэгч бидэнд тулгамдсан асуудал хэлэлцэн, хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулан холбооны гишүүддээ үнэмлэхийг нь гардууллаа.