СЭТГҮҮЛЧ М.УЯНГЫН БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХАГАЛГАА АМЖИЛТТАЙ БОЛЖЭЭ
ETV телевизийн сэтгүүлч М.Уянга бөөрний архаг дутагдал өвчнөөр өвдөж, БНСУ-д бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болж 120 сая төгрөгийн асуудал үүссэн. Харин хэвлэл мэдээллийн салбарынхан болон монголын ард түмэн халуун гараа сунгаж, хагалгааны зардлыг босгосон билээ. Тэгвэл сэтгүүлч М.Уянга мэс засалдаа амилттай орсон сайхан мэдээ ирлээ. Энэ талаар түүний нөхөр Ц.Ариунболд " Манай гэр бүлийн хүсэн хүлээж байсан өдөр өчигдөр тохиож, эхнэр маань Солонгос улсын "АСАН" эмнэлэгт эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаагаа хийлгэлээ. Гардан удирдсан эмчийнх нь хэлж байгаагаар хагалгаа маш амжилттай болсон гэсэн юм. Олон хүний ерөөл буянаар манай гэр бүлийн цаашдын амьдрал гэрэл гэгээтэй боллоо. Аз жаргал бялхсан энэ өдрүүд дээр баяр нэмж Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбооны ерөнхийлөгч Ч. Даваабаяр, эхнэр Мөнхжаргалын хамтаар холоос биднийг зорин ирж ханийн минь ETV телевизийн хамт олны сэтгэлийн үгтэй захиаг , МOGOL үндэсний брэндийн хамт өгч , өөрсдөө хувиасаа дахин мөнгөн дэмжлэг үзүүллээ. Ийм сайхан сэтгэлтэй хүмүүс олон байсны ачаар миний хань М.Уянга хөл дээрээ босч, гэрэл гэгээтэй амьдрал ѳѳд алхах боллоо. Баярлалаа та бүхэндээ" хэмээн бичжээ.
Эх сурвалж: Zarig.mn