“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”, “Онч шийдэл” НҮТББ хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа
"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" байгуулагдсан цагаасаа хойш жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад үндэслэн, баялаг бүтээгчдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр дорвитой бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Тэгвэл өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хууль, эрхзүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”, “Онч шийдэл” НҮТББ хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Цаашид талууд хамтран ажилласнаар ТББ-уудын зорилго үйл ажиллагааг уялдуулж, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд болон цаашлаад нийгэмд үзүүлэх дэмжлэг, эерэг үр дүнг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.