• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

БАЯЛАГ БҮТЭЭГЧ, МЭРГЭЖЛИЙН ХОЛБООД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ДЭМЖЛЭЭ

  • event
  • 2015-06-13 11:48:00
  • 1032
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

"Масс" агентлагийн хэрэгжүүлж буй "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн хүрээнд зохион байгуулдаг Ажил хэрэгч өглөөний уулзалт боллоо. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт Голомт банк, Монголын сүүний нэгдсэн холбоо, Монголын арьс ширэн үйлдвэрлэлийн холбоо, Хүнсчдийн холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон баялаг бүтээгчдийн төлөөлөл оролцож хэлэлцүүлэг өрнүүллээ.

Баялаг бүтээгчдийн дэмжих холбооны тэргүүн Ч.Даваабаяр

Энэ ярилцлга, хэлэлцүүлэг бүгд үр дүнтэй болж байна. Бүх төрлийн талаас дэмжлэг үзүүлэх талаар ажиллаж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих төсөл, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос олон нийтэд чиглэсэн ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь ажил хэрэгч өглөөний уулзалт юм. Өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлэгт мэргэжлийн холбоодын төлөөлөл ирж оролцлоо. Баялаг бүтээгчдийн үйлдвэрлэлийг мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан олон нийтэд хүргээд явж байна. Энэ төсөл хөтөлбөр бүтэн жилийн турш үргэлжилнэ. 

 

Баялаг бүтээгчдийг дэмжих төсөл, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос олон нийтэд чиглэсэн ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь ажил хэрэгч өглөөний уулзалт юм. 

Голомт банкны жижиг дунд бизнесийн хэлтсийн захирал М.Наранхүү

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр манай банк тодорхой үйл ажиллагаануудыг явуулж байна. Тодорхой шаардлагыг хангасан урт хугацаатай, бага хүүтэй нь төслийн зээл байдаг. Манай банк 20 гаруй төслийн зээлийг хэрэгжүүлээд явж байна. Урт хугацаатай болоод ирэхээр дарамт багасаад ирдэг. Ингэснээр үйл ажиллагаа тогтвортой явагдах нөхцөл бүрдэнэ.

Өөрийн эх үүсвэрээс зээл олгож байгаа боловч тодорхой асуудлууд тулгардаг. Зах зээлээс эх үүсвэрээ цуглуулаад зээл олгодог. Мөн гадаад худалдааны санхүүжилтыг санал болгож байна. Үүнд хамрагдсанаар хямд эх үүсвэрээр бараа материал, тоног төхөөрөмжөө худалдан авар бүрэн боломжтой. Жилд манай банк 3000 гаруй ажлын байрыг бий болгох санхүүжилтыг хийж байна.

Урт хугацаатай болоод ирэхээр дарамт багасаад ирдэг. Ингэснээр үйл ажиллагаа тогтвортой явагдах нөхцөл бүрдэнэ. 

Монголын сүүний холбооны гүйцэтгэх захирал Г.Ганхуяг

Монголын сүүний холбооны сүү үйлвэрлэгч фермерүүдийн дунд үйл ажиллагаа явуулдаг. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн холбоо байдаг. Манай холбоонд 1000 орчим фермерүүд байдаг. Бидний чин хүсэл хэрэглэгч нарт байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг хүргэх зорилготой. Сүүний үйлдвэрүүд фермерийн үйлдвэрлэсэн сүүг чанарын шаардлага хангахгүй гэх нэрийдлээр авахгүй байх тохиолдол байдаг. 

 

 

Бидний чин хүсэл хэрэглэгч нарт байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг хүргэх зорилготой.

Монголын гутал, арьсан эдлэл үйлвдэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Туул

Төр засгийн зүгээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гэж ярьдаг ч хэдхэн том үйлдвэрийн дунд эргэлдээд байна. Энэ байдлыг халж жинхэнэ жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоогоор дамжуулан бид дуу хоолойгоо нэгтгэж хүргэх ёстой. 

 

 

 

 

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоогоор дамжуулан бид дуу хоолойгоо нэгтгэж хүргэх ёстой. 

 

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал н.Баярсайхан

Манай холбоо 1997 онд байгуулагдсан. 2013 оноос хэд хэдэн арьс ширний холбоонуудыг нэгтгээд явж байна. Арьс ширний боловсруулах үйлдвэрүүд өвлийн саруудад ажилладаг. Зун, намрын цагт ажилладаггүй. Арьс боловсруулах технологийн хувьд Итали, Испани зэрэг улсуудын арьс шир боловсруулах өндөр технологийг судалж байгаа.

 

 

 

Арьс боловсруулах технологийн хувьд Итали, Испани зэрэг улсуудын арьс шир боловсруулах өндөр технологийг судалж байгаа.

Монголын хүнсдийн холбооны гүйцэтгэх захирал н.Гиймаа

Монголын хүнсдийн холбоо 1991 онд байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл гишүүн байгууллагуудтайгаа эргэх холбоотой ажилласаар ирсэн. Манай холбоонд 330 гаруй гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Орон нутагт 19 салбар нэгжтэй. Хүнсний боловсруулах үйлдвэрийн нийтлэг асуудлыг шийдвэрлэхийн тулд ажиллаж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой бүгд нэгдэж байж бидний дуу хоолой хүчтэй байна.

 

 

Хүнсний боловсруулах үйлдвэрийн нийтлэг асуудлыг шийдвэрлэхийн тулд ажиллаж байна.

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?