ФОТО: ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ФОРУМ-2019
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос зохион байгуулдаг "Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019" хоёр дахь жилдээ "Тогтвортой хөгжлийг хангахад ЖДҮ эрхлэгчдийн оролцоо" сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн форумыг ХХААХҮЯ хамтран зохион байгуулж жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг сонсож, газар дээр нь мэдээлэл өгч ажилласан юм.
Ингээд та бүхэнд фото мэдээллийг хүргэж байна.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр форумын үйл ажиллагааг нээж үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга форумд оролцогчдод хандан илгээлт хүргүүлснийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд гардууллаа.
ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан форумд оролцож буй баялаг бүтээгчдэд хандан үг хэллээ.
"Тогтвортой хөгжлийг хангахад ЖДҮ эрхлэгчдийн оролцоо" хэлэлцүүлгийн үеэр...
УИХ-ын дарга Г.Занданшатар форумд оролцогчдод илгээлт хүргүүлснийг хурлын даргын зөвлөх Д.Бадамдаш уламжиллаа.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн, хамтран зохион байгуулсан олон талт үйл ажиллагааны талаар форумд оролцогчдод зурагт самбар хэлбэрээр товч тайлагналаа.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр "ЖДҮ Форум-2018"-ын үр дүн, ач холбогдлын талаар илтгэл тавьлаа.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, "Чиглэл" компанийн захирал Ц.Бумцэнд "Ажиллах хүчний хомсдол ба Төрийн худалдан авалт" сэдвээр илтгэл тавьлаа.
ЖДҮХС-аас форумд оролцогчдод хэрэгцээт мэдээлэл, зөвлөгөөг газар дээр нь өгч ажиллаа.