-Өнөөдөр форумаар яригдах гол асуудлын талаар та мэдээлэл өгнө үү
- Жижиг дунд үйлдвэрлэлийн хууль 12 жилийн дараа шинэчлэгдэн батлагдлаа. Ингэж шинэчлэгдэн батлагдахдаа, олон асуудлын туулж шинэчлэгдэн батлагдаж байна. Өнөөдрийн форумын гол онцлог нь бид салбарынхаа хуулийг батлуулсан, хоёрдугаарт энэ хуулийг дагаж олон шинэ журмууд гарна. Анхдугаар форум хийж санаа бодлоо хуваалцаж, хуулинд тусгуулж байсан. Мөн өнөөдрийн форумыг ч гэсэн бид өөрсдийн хөрөнгөөр, санхүүжүүлж зохион байгуулж байгаа. Яагаад гэвэл дахин орох журмуудад өөрсдийнхөө саналыг тусгуулах нь маш чухал байна. Зөвхөн мөнгө өгөөд жижиг дунд үйлдвэр хөгждөг жишиг дэлхийд байхгүй. Тийм учраас бодлогын дэмжлэгийг хамт явуулах нь чухал байна. Он гараад жижиг дунд үйлдвэрлэгчид маань жижиг дунд үйлдвэрийн агентлагтай болно. Агентлаг аймаг, суманд хүрч ажиллана. Энэ салбарт 900 гаруй мянган хүн ажиллаж, амьдарч байна. Төр засгаас ямар нэг юм гуйдаггүй, өөрсдийгөө ажлын байраар хангадаг чухал салбар. Тиймээс энэ салбарыг онцгойлон анхаарч байж ажилгүйдэл, ядуурлыг бууруулна. Өнөөдөр Монгол Улс ядуурлын 6 хувьтай байх байсан бол одоо 10.1 хувь хүртэл дээшээ өссөн байна. Тийм учраас өөрсдөө зардалаа гаргаж хөдөө орон нутгаасаа ирж байгаа, санхүүжилтээ өөрсдөө гаргаад форумаа хийж байгаа үйлдвэрлэгч нараа дэмжихийг төр засгаасаа хүсч байна.