ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулах үйл явц одоогийн байдлаар 20.0-100.0 сая төгрөгийн зээлийн багцын урьдчилсан шатны судалгаа хийгдэж байна. Үүнд:
- Энэ багцад хамаарах 110 иргэн, ААН-ийн төсөл байна.
- Журмын хүрээнд урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авсан төсөл сонгон шалгаруулалтын дараагийн шат буюу нарийвчилсан судалгаа хийгдэнэ.
- Нарийвчилсан судалгааны шатанд газар дээр нь очин танилцаж, үнэлгээ өгнө.
- Нарийвчилсан үнэлгээнд 70-аас дээш оноо авсан төслүүдийг Төсөл Сонгон шалгаруулах хорооны хурлаар оруулан, төсөл хэрэгжүүлэгч өөрөө хорооны гишүүдэд төслөө танилцуулна.
- Энэ багцын Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлыг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор багтаан хийхээр төлөвлөж байгаа ч цаг үеийн байдлаас шалтгаалан хойшилж, урагшлах шаардлага гарч болзошгүйг анхааруулж байна.
Дараагийн хуваарьт ажил нь 100.000.001-300.000.000 төгрөгийн зээлийн дүнтэй төслийн судалгаа хийгдэнэ. Үүнд:
- Энэ багцад хамаарах 350 иргэн, ААН-ийн төсөл байна.
- Журмын хүрээнд урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авсан төсөл сонгон шалгаруулалтын дараагийн шат буюу нарийвчилсан судалгааг хийгдэнэ.
- Нарийвчилсан судалгааны шатанд газар дээр нь очин танилцаж, үнэлгээ өгнө.
- Нарийвчилсан үнэлгээнд 70-аас дээш оноо авсан төслүүдийг Төсөл Сонгон шалгаруулах хорооны хурлаар оруулан, төсөл хэрэгжүүлэгч өөрөө хорооны гишүүдэд төслөө танилцуулна.
ЖИЧ: Үе шат бүрийн судалгааг аль болох түргэн шуурхай хийхийг зорьж байгаа бөгөөд маш олон зээлийн хүсэлтийг 15 төрлийн мэдээллийн сантай тулгаж шалгах, Төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн хамааралтай ААН-ийн мэдээллийг тулгаж шалгахад хугацаа маш их шаардаж байна.
Төсөл сонгон шалгаруулалтын явцын талаарх мэдээллийг цаг тухай бүрд нь мэдээлэх болно.
Холбоо барих утас: 92-263028
Эх сурвалж: ЖДҮ сан
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН