Эх сурвалж: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор шинэчлэн батлагдсан журмын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар ажиллаж байна.
Зээлийг хүртээмжтэй болгох үүднээс Сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20.0-300.0 сая төгрөг хүртэл, арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20.0-200.0 сая төгрөг, Улаанбаатар хотод 300.0-1,000.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоолоо.
Төсөл хүлээн авах хугацаа:
Эхлэх: 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 08:30 цаг
Дуусах: 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 цаг
Зээлийн ерөнхий нөхцөл:
Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
Зээлийн хүү /жилийн/:
Сангаас шууд олгох зээлийн хүү – 3 хувь
Банкаар дамжуулан олгох зээлийн хүүгийн хэмжээ – 8 хувиас ихгүй
Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 сар
Төсөл хүлээн авах хаяг:
- Улаанбаатар хотод
Байршил-1.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 18А/1,
Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо ТББ-н байр, 1-р давхарт.
Холбоо барих утасны дугаар: 51-267887, 77485555, 9910-2708 /Ө.Жамила/, 9902-6348 /С.Батболд/
Байршил-2.
Сонгинохайрхан дүүрэг, Драгон төвийн хойно “Интер” ХХК-ийн байр, 7-р давхарт, 705 тоот.
ЖДҮ-г дэмжих Мэдээлэл сургалтын төв.
Холбоо барих утасны дугаар: 7018-7080, 8999-3373 /Ц.Болормаа/, 8830-1245 /Ж.Цэнд-Аюуш/
Байршил-3.
Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Засаг даргын тамгын газрын байр, /Шүүх 2 ногоон байр/ 2-р давхарт, 206 тоот.
ЖДҮ-ийг дэмжих төв.
Холбоо барих утасны дугаар: 7000-7012,
9983-1842 /Н.Дорждулам/, 8925-6614 / О.Ундармаа/, 9910-6949 /Б.Наранцацралт/
- Хөдөө, орон нутагт
Тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд
ЖИЧ: Төслийн материалыг битүүмжлэн ирүүлэх. /Иргэн, аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаар, хүссэн зээлийн дүнг дугтуйны гадна талд бичсэн байх/
Төслийн материал хүлээн авах хугацаа 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 цагт дуусах бөгөөд Цахим бүртгэлийн систем автоматаар хаагдахыг анхааруулж байна. Тиймээс төслөө тухайн хугацаанаас өмнө урьдчилан өгөхийг зөвлөж байна.
2019 оны 06 дугаар сарын 08,09-ний өдрүүдэд Төсөл хүлээн авах-1 байранд төслийг хүлээн авна.
Журамтай танилцах бол ЭНД дарна уу.
Зээлийн өргөдөл татах бол ЭНД дарна уу.
Төсөл хэрэгжүүлэгчийн талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрсөн тухай мэдүүлгийг татах бол ЭНД дарна уу.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн гарын авлагатай танилцах бол ЭНД дарна уу.
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН