ӨНӨӨДӨР БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНООС "ХАРИУЦЛАГА НЭХЭХ АРД ТҮМНИЙ ЦУГЛААН"-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Ард түмний халааснаас хулгай хийж буй УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудаас хариуцлага нэхсэн тус цуглаанд "Нэхүүл" нам бус залуусын хөдөлгөөн, "Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо", "Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл", Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан залуус нэгдэж дуу хоолойгоо хүргэсэн юм.