• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

ЖДҮХС-ийн зээлтэй холбогдсон гишүүн, сайд нарт хариуцлага тооцохыг Д.Хаянхярваа шаардлаа

  • event
  • 2018-11-12 11:16:00
  • 957
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд, намын дарга У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр “Би энэ мэдэгдлийг МАН-ын бүлгийн даргын хувьд, МАН-ын УЗ-ийн гишүүний хувиар бус УИХ-ын гишүүний хувиар хийж байна.

ЖҮДХС-г тойрсон шуугиан намжихгүй байна. Засгийн газар, намын түвшинд бид ямар ч бодитой арга хэмжээ авч чадахгүй байна. Зөвхөн ХХААХҮ-ийн сайдыг огцруулснаар энэ асуудал намжих байх гэсэн хүлээлт манай намын удирдлагуудад байх шиг байна.  

Тиймээс УИХ-ын дарга, Ерөнхий сайд, намын дарга нарт ЖҮДХС-аас зээл авсан албан тушаалтнуудад шат шатанд нь хариуцлага тооцохыг шаардаж мэдэгдэл хүргүүлж байна.

Намын даргатайгаа зөрчилдөж байна, Засгийн газраа унагаах гэж байна гэсэн яриа байна.

Би намын даргатайгаа зөрчилдөөгүй, шүүмжлээгүй.

Би Монгол Улсын Ерөнхий сайдыг шүүмжилсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт зориулж чуулган дээр үг хэлсэн.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулган болон бүлэг дээр хэд хэдэн удаа болчимгүй үг хэлсэн. “Би ард түмнээээ дэмжлэг хүснэ. УИХ-ыг тараана, дараа нь засгаа огцруулна, дараа нь өөрөө огцорно” гэж хэлсэн. УИХ-ыг тараадаг эрх УИХ-аас томилогдсон Засгийн газарт байхгүй. Энэ Үндсэн хуулиар хориотой.

УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүст шат шатандаа хариуцлага тооцых шаардаж байна. Тухайлбал, УИХ-ын Ёс зүйн хороогоор оруулж хариуцлага тооц гэж байгаа. Энэ сангаас авсан зээлээ банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулсан нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. УИХ-аас томилогддог албан тушаалтнуудад хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөл.

Тусгай сангуудыг шалгах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооноос гаргуул.

Ерөнхий сайдад ЖДҮХС-тай холбогдсон сайдууддаа нэн яаралтай хариуцлага тооцож орных нь хүмүүсийг томил. Арваннэгдүгээр сарын 20-ны дотор намын бага хурлаа хуралдуулж, нэр холбогдсон УЗ-ийн гишүүдээ чөлөөл гэж шаардаж байна.

Ерөнхий сайд “Ерөнхийлөгч бид хоёр шүдгүй арслан шиг болсон. Хий дэмий архирдаг болсон” гэж хэлсэн.

Яагаад ингэж хэлснээ тайлбарлахыг шаардаж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад эрх мэдэл нь байна. Ерөнхийлөгч шүүх, прокурорыг томилж, хариуцлага тооцох эрх мэдэл нь байна. Ерөнхий сайд тагнуул, цагдаа, АТГ гээд эрх мэдэл нь байна.  Ерөнхий сайдад өөр ямар эрх мэдэл дутаад байгаа юм. Бид эрх мэдлээ хэрэгжүүлэхийг шаардаж байна. Хэрэв эрх мэдэл нь дутаад байгаа бол УИХ-аар хэлэлцүүлж гаргуулж ав” гэлээ.
 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?