![](http://bayalagbuteegch.mn/files/hevlel%20zurag.jpg)
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож буй зээлтэй холбоотой цаг үеийн асуудал болоод ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлж, үйлдвэрлэгчдийг дэмжин, ажлын байрыг бий болгох зорилгоор олгогддог ЖДҮХ сангийн зээл үйлдвэрлэгчдэд бус эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад олгогдож байгаа талаар тус холбооноос мэдэгдсэн юм. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос өнгөрсөн 6 сард хийсэн хэвлэлийн хурлын үеэр ч тус сангийн үйл ажиллагааг ил тод болгох, төсөл сонгон шалгаруулах хороонд үйлдвэрлэгчдийн төлөөллийг оролцуулахыг шаардаж байсан юм.
Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос "ЖДҮ хөгжүүлэх сан 24-н ажилтан, албан хаагчидтай байтал төсөл хүлээн авч дууссан өдөр 2018.04.16-наас хойш сайдын тушаал гартал ажлын 20 хоногийн дотор 1031 төслөөс 498 төслийг шалгаруулж, шалгарсан 498-н төслөөс 134-н төсөлд нь зээл олгожээ. 1031 төслийг 20 хоногийн дотор шалгаруулан зээл олгож хэт богино хугацаанд шийдвэрлэсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харж байна. Мөн 2018.08.03-наас сайдын тушаал гартал ажлын 14 хоногийн дотор 511 төслөөс 82 төсөл шалгарч сонгон шалгаруулах хороо, дэд хорооны шийдвэр гарч, сайдын тушаал гарсан нь ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ шударга, үнэн зөв явагддаггүй нь баримтаар нотлогдож байна"хэмээн мэдэгдэж, ЖДҮХ сангийн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Хэвлэлийн хурлыг бүрэн эхээр нь хүргэж байна: