Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Үндэсний хөгжлийн газартай хамтран “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЦОГЦ БОДЛОГО, ЭКСПОРТЫН АРГА ЗАМУУД” ЧУУЛГА УУЛЗАЛТ-ыг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Үндэсний хөгжлийн газар, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар, Германы хамтын ажиллагаа /GIZ/ Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын бизнесийн зөвлөл, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн төлөөллүүд оролцсон юм.