2018 оны 06 сарын дөрөвний өдөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны санаачлагаар жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форумыг зохион байгуулсан. Тус форумоос гарсан зөвлөмжийг УИХ-ын гишүүд болон холбогдох яамдад хүргүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Үндэсний хөгжлийн газартай хамтран “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЦОГЦ БОДЛОГО, ЭКСПОРТЫН АРГА ЗАМУУД” ЧУУЛГА УУЛЗАЛТ-ыг туушин зочид буудлын соёмбо танхимд зохион байгуулах гэж байна.
Тус хэлэлцүүлэгт Үндэсний хөгжлийн газар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар, Германы хамтын ажиллагаа /GIZ/ Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Монголын бизнесийн зөвлөл, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн төлөөллүүд оролцоно.