“БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЦОГЦ БОДЛОГО, ЭКСПОРТЫН АРГА ЗАМУУД” чуулга уулзалт 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 9.00- 17.30 цагийн хооронд Туушин зочид буудал, Соёмбо танхимд болно.
Тус хэлэлцүүлэгт Үндэсний хөгжлийн газар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар, Германы хамтын ажиллагаа /GIZ/ Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Монголын бизнесийн зөвлөл, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн төлөөллүүд оролцоно.
Тус хэлэлцүүлгээр Олон улсын байгууллагууд болон ЖАЙКА-ийн судалгааны багийнхан Компанийн засаглалын талаарх “Монгол улсын бизнесийн орчны суурь судалгааны цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн тухай” судалсан илтгэлүүд танилцуулагдана. Үндэсний хөгжлийн газраас хоёр талын ЖДҮ-ийг дэмжих, “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, багц хуулийн төслийн үзэл баримтлал” –ыг танилцуулах, “Аж үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн систем”-ийн талаар танилцуулга хийхээс гадна цаашид хийх ажлуудын талаар илтгэл танилцуулна Олон Улсын байгууллагаас ЖДҮ-ийг хөгжүүлэх туршлагыг танилцуулахаас гадна Япон Улстай амжилттай хамтран ажиллаж буй ЖДҮ-ийн туршлагыг хуваалцана.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор баталсан Гурван тулгуурт хөгжлийн бодлогын 5.2.6-д заасан Баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого, хуулийн төсөл-ийг боловсруулах, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 2 дугаар сард Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу хоёр улсын ЖДҮ-ийн хамтын ажиллагааг дэмжих, Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн Хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн 15 дугаар зүйлд тулгуурлан жижиг болон дунд үйлдвэрийг дэмжих, Үндэсний хөгжлийн газраас даргалж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн “Хөрөнгө оруулалт” болон ”Бизнесийн орчныг сайжруулах” дэд хороодын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд гол зорилго оршиж байгаа юм.
Мөн хоёр талын ЖДҮ-ийг хөгжүүлэх боломжийг тодорхойлох, олон талт мэдээ, мэдээлэлд тулгуурлан хэрэгцээ шаардлагаа тодорхойлох, байгууллага хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх, хэлэлцүүлгээс гарсан үр дүнд тулгуурлан зөвлөмж боловсруулна гэлээ.