• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Баялаг бүтээгчид монос модны төгөлтэй боллоо

  • event
  • 2015-05-02 14:53:00
  • 1124
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

“Масс  агентлаг”-аас санаачилан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл, хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр нэгэн сайхан арга хэмжээг зохион байгууллаа. Билгийн тооллын 14, тэргүүн дагуул одтой билэгт сайн энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гол хаалганы зүүн гар талд Баялаг бүтээгчдийн бяцхан төглийг нийслэлийн баялаг бүтээгч нар маань байгуулав.

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийн хүрээнд 21 аймгийн баялаг бүтээгчдээ сурталчилах ажил амжилттай өрнөн дууссан. Улаанбаатар хотын өөдлөн дэвжих, өнгөжин жавхаажихын үндэс болсон нийслэлийн баялаг бүтээгч нараа сурталчилах ажил маргаашнаас эхэлж байгаа юм. Энэ хүрээндээ хоёр настай  50 гаруй монос модыг өөрсдийн гараар тарьж ургууллаа.




Баялаг бүтээгч төгөл байгуулахаар үйлдвэрлэгч нар  хамт олон, гэр бүлээрээ ирж өөрсдийн модыг тарьж суулгав.

Баялаг бүтээгч төгөл байгуулахаар холбоонд элссэн үйлдвэрлэгч нарын хамт олон болон гэр бүлээрээ ирж өөрсдийн модыг тарьж суулгав. Хүрэлцэн ирсэн нийслэлийн баялаг бүтээгч нар маань нэг мод тарьвал нэг насны буян гэдэг. Мод маань сайхан ургавал бидний ажил үйлс ч бүтэмжтэй байх болно хэмээн хэлж байсан юм. Ирсэн зочиддоо зориулан “Номин талс” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, СТА дуучин Б.Баярцэцэг нар ая дуугаа өргөж, хийж байгаа үйлс нь улам их өргөжих болтугай хэмээв.

Хоёр настай  50 гаруй монос модыг өөрсдийн гараар тарьж ургууллаа.





 

Ингээд хүрэлцэн ирсэн Баялаг бүтээгчдийнхээ санал сэтгэгдлийг сонссон юм.

"Масс эженси" группийн ТУЗ-ийн дарга Ч.Даваабаяр


 

Баялаг бүтээгчдийг дэмжинэ төгөлтэй боллоо. Уг төгөлийг байгууллахад ямар хүмүүс ирж оролцов?

-“Масс агентлаг” хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөр хоёр сар гаруйн хугацаанд 21 аймгийн 20 гаруй сумдын баялаг бүтээгчдийг үйл ажиллагааг орон даяар сурталчилаад өнөөдрөөс нэгдүгээр шатны ажил маань дуусаж байна. Маргаашнаас нийслэлийн баялаг бүтээгчдийг дэмжих ажил эхэлж байгааг мэдэгдэхэд таатай байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулж одоогийн байдлаар 300 гаруй гишүүнтэй боллоо. Энэ үүднээс өнөөдөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүн болон нийслэлийн баялаг бүтээгч нартайгаа хамтдаа мод тарьж эхлүүлж байгаа даа баяртай байна. Мод тарьж байгаа маань цаанаа монголын баялаг бүтээгчид мянган мянгаар нэмэгдэж, бизнес нь цэцэглэх болтугай хэмээн бэлэгшээсэн юм.





Маргаашнаас нийслэлийн баялаг бүтээгчдийг дэмжих ажил эхэлж байгааг мэдэгдэхэд таатай байна.

Баянгол дүүргийн Эгшигт цэцэг” оёдлын үйлдвэрийн менежер Ч.Одсүрэн.


 

Өөрсдийн гэсэн төгөлтэй боллоо. Санал сэтгэгдлээ хуваалцвал?

-Тарьсан модоо үргэлж ирж  ямар ургаж байгааг харна даа. Бидний тарьсан мод сайхан цэцэглэвэл сэтгэл санаа өндөр байх болно. Энэ хэрээр ажил үйлс сайхан бүтнэ гэдэгт итгэж байна.
 

 

Баялаг бүтээж байгаа ахтайгаа нийлэн монос мод тарьсан даа баяртай байна   

.


Чингэлтэй дүүргийн баялаг бүтээгч “Чиглэл” хүнсний тоног төхөөрөмж үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг компанийн захирал Ц.Бумбацэнд.
Мод тарья хэмээн эртнээс бодсон ч биелэлээ олохгүй явсаар байсан юм.  Баялаг бүтээгч холбоонд элссэнээр уг хүслээ биелүүлж чадлаа. Зовлон жаргалаа хамтдаа хуваалцан нэгэн дээвэр дээр нэгдэн баялагаа бүтээгээд цаашдаа хүчтэй эдийн засгийг бүрдүүлэхийн төлөө хичээх болно.




Чингэлтэй дүүрэгт үйлдвэрлэл эрхэлдэг “Өнгөт гялбаа” тавилгын үйлдвэрийн компанийн захирал О.Мөнгөнсүх.



-Амралтын өдөр компанийхаа хамт олныг төлөөлөн гэр бүлээрээ ирж мод тарьлаа. Урьд нь ингэж гэр бүлээрээ мод тарьж байгаагүй болохоор үнэхээр сайхан байна.
Ярьдаг биш хийдэг ажил хийснийг монголын ард түмэн захаасаа эхлэн мэдэрч, хөдөө орон нутгийн иргэд хүртэл ам уралдан ярих болж


 

“Дээдсийн гоёл” оёдлын соланы захирал З.Оюунчимэг

-Албан байгууллагаа төлөөлөөд ганцаараа ирлээ. Гэхдээ хамтдаа баялаг бүтээж байгаа ахтайгаа нийлэн монос мод тарьсан даа баяртай байна. Маш их ургац хураах болтугай. Монголынхоо ард түмэн, баялаг бүтээгч нартаа амжилт бүтээлийг хүсэж байна.


 

                              “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн

-Танай хамт олон ямар сайхан ажил эхлүүлсэн  юм. Ярьдаг биш хийдэг ажил хийснийг монголын ард түмэн захаасаа эхлэн мэдэрч, хөдөө орон нутгийн иргэд хүртэл ам уралдан ярих болж. Би өөрийгөө үндэсний баялаг бүтээгч гэж боддог. Энд Монгол орныхоо хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөрлөж, хөгжүүлэхийн ажиллаж байгаа хөдөлмөрч хүмүүс цугларсан байна.  Баялаг бүтээгч нарын гараас нь бүтээл гарч байгаа учраас баяр хүргэмээр байна. Хувьтай сайхан ажил бүтээж байгаа та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье.


 


 


 


 


 


 



.
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?