Төр хувийн хэвшлийг холбох гүүр болон ажиллаж байгаа Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ дэмжих тухай” хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан ирэх зургадугаар сарын 4-нд “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ФОРУМ-2018 ”-ыг зохион байгуулах гэж байна.
Форумд Үндэсний хөгжлийн газар, ХХААХҮЯ, МУ-ын ЗГ-ын хэрэг эрхлэх газрын төлөөлөл болон хуулийн төслийн ажлын хэсэг оролцоно. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны санаачилан зохион байгуулж буй жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2018 -д нийт монгол орны өнцөг булан бүрээс баялаг бүтээгчид оролцох юм.
Тухайлбал: Форумд 21 аймаг, 9 дүүргийн төлөөллүүд оролцоно.
Уг форумыг ETVHD болон МАSS телевизүүд эх орон даяар шууд дамжуулан хүргэх юм.