Аливаа улс орны үндэсний дархлаа хөгжлийн тулгуур нь үндэсний үйлдвэрлэгчид билээ. Үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ дэмжиж тэднийг алдаршуулдаг “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн шинэ дугаарт “Мимо” мал, амьтны эрдэс премиксийн үйлдвэрийн захирал, “Эйл Би Эйч Технологи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Дашдулам оролцлоо. Мөн зочин хөтлөгчөөр “Монлайн” брэндийг үүсгэн байгуулагч, баялаг бүтээгч А.Чимэд-Очир оролцож хөдөө орон нутагт болон малчдад тулгамдаад буй асуудлыг хөндөж хэрхэн шийдэж болох талаар ярилцсан юм.
“Мимо” мал, амьтны эрдэс премиксийн үйлдвэр нь бод, бог малын эрдэс, нэмэлт тэжээл тахиа, гахайн эрдсийн премикс болон хөдөө аж ахуй, уул уурхайн хөрсний нөхөн сэргээлтэд нэн шаардлагатай органик эрдсийн бордоог үйлдвэрлэж байна.
“Эйл Би Эйч Технологи” ХХК нь 2019 оноос био-технологийн чиглэлээр үйлдвэрлэл явуулж эхэлсэн бөгөөд монгол эрдэмтдийн олон жилийн судалгаа шинжилгээ, эрдэм мэдлэг, туршлагаас “Мимо” мал, амьтны эрдэс, тэжээлийг гаргаж авсан байна. “МИМО” гэдэг нь Mineral’s of Mongolia буюу “Монголын минериалууд” гэсэн утгатай.
Эрдэмтдийн баг бүрэлдэхүүний хувьд салбартаа 12-40 жил ажилласан туршлагатай чиглэл бүрийн 15 эрдэмтэн, доктор, судлаачид технологийн багийг удирдан ажиллаж байна.
Монгол орны нийгэм, эдийн засаг, экологи зэрэг нь бэлчээрийн мал аж ахуйд суурилагддаг. Гэтэл малын тоо толгой огцом өсөж, бэлчээрийн даац хэтэрч, хөрс доройтож, ургамлын төрөл зүйл эрс багасаж байна. Малын тоо толгойг тогтвортой түвшинд барих нэгдсэн бодлого, урамшуулал байхгүйн улмаас орлогоо нэмэгдүүлэхийн тулд олон тооны малтай байх хэрэгтэй гэсэн өрөөсгөл ойлголт малчдын дунд бий болоод буй. Энэ нь бэлчээрийн нөөцийг хомсдуулж, бэлчээрийн доройтол нэмэгдэхэд хүргэдэг. Бэлчээрийн доройтол нь мал аж ахуйн чадавхыг бууруулж ган, зуд, цөлжилт зэрэг байгалийн гамшиг нүүрлэх эрсдэлийг үүсгэж байна.
Эдгээрээс улбаалан мал бэлчээрээс хангалттай хэмжээний шим тэжээл авч чадахгүйд хүрч, өвчлөл газар авч, ашиг шим, чанар нь муудаж, зүй бус хорогдол нэмэгдэж байна. Үүнийг зөвхөн малчдад хамаатай асуудал мэтээр хүлээж авдаг нь хамгийн том алдаа юм. Цаашлаад улс орны хийгээд хүнсний эрүүл, аюулгүй байдлын үндэс суурь болдог.
Тэгвэл “Мимо” брэнд эдгээр асуудлыг бүрэн шийдвэрлэх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Тодруулбал, малд байх ёстой эрдсийг тэнцвэрт хэмжээгээр нөхөж, илүүдээд байгаа эрдсийг өөртөө шингээж гадагшлуулснаар малыг дотроос нь эрүүлжүүлж, малын чанарыг сайжруулж зүй бус хорогдлыг багасгана. Мөн ядарч муудсан малд тамир тэнхээ оруулж, малын гарц, ашиг шимийг нэмэгдүүлдэг зэрэг олон талын чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.
Эх орны түүхий эдээс бүрдсэн, монгол эрдэмтдийн шинжлэх ухааны туршилт судалгаан дээр суурилсан мимо эрдэс тэжээлээр мал аж ахуйг хангаснаар импортын тэжээлийн хэмжээг бууруулж, зах зээлийн үнийг тогтворжуулахын зэрэгцээ хүн амын хүнсний аюулгүй байдлын бодлогын хүрээнд мах, сүү, өндөг, тахианы махны чанарыг сайжруулж стандартын шаардлагад шинэчлэл хийнэ.
“Мимо” мал, амьтны эрдэс премиксийн үйлдвэр нь байгалийн гаралтай эрдсээр монгол орны “Био-Үйлдвэрлэлийн” генетик нөөцийг бүрэн илрүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг ДЭЛХИЙН БРЭНД болгоход гүүр нь болж ажиллана.
Хүн амын болон хүнс, хөдөө аж ахуй, дэд бүтцийн чиглэлийн үйлдвэрлэлийн эрүүл ахуйн, техникийн шаардлага хангасан, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр хангах, бүс нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, төсөв бүрдүүлэх зэрэгт хувь нэмрээ оруулахад “Мимо” брэндийн зорилго, алсын хараа оршино.

Малыг эрүүлжүүлснээр монгол малын махыг гаднын улсууд руу экспортлох боломж бүрдэнэ.