• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Нийтлэл

Нийтлэл

image

МОНГОЛ УЛСАД ЖДҮҮ-НИЙ ХӨГЖЛИЙГ ДАВЧУУ ХҮРЭЭНД ХАРДАГ

  • article
  • 2022-02-18 14:19:00
  • 1208
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
ЖДҮҮ нь манай улсын эдийн засаг, нийгэмд өндөр хувь нэмэр оруулдаг боловч олон улсын худалдаанд хангалттай төлөөлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл тэд нийт үйл ажиллагаа, ажил эрхлэлтийн хувьтай харьцуулахад экспортын багахан хувийг эзэлдэг. Үүний шалтгаан нь ЖДҮҮ-үүд олон улсын зах зээлд оролцохтой холбогдох зардлыг нөхөх нөөц байдаггүйтэй холбоотой. Жижиг пүүсүүд гадаад зах зээлд гарахад том фирмүүдээс илүү их бэрхшээлтэй тулгардаг бөгөөд зохицуулалтын нарийн төвөгтэй асуудлуудаа шийдвэрлэх хүчин чадал багатай байдаг.
Олон улсын байгууллагуудын судалгаагаар ЖДҮҮ-г хөгжүүлэх хамгийн найдвартай бодлого нь Дэлхийн нэмүү өртгийн сүлжээ (GVC)-г нэмэх гэж үзэж байна. Энэ бодлогыг хэрэгжүүлж,  ЖДҮҮ-г дэлхийн эдийн засагт нэгтгэх боломжийг олгохын тулд Засгийн Газар бүх талаар нь дэмжих шаардлагатай.
Дэлхийн нэмүү өртгийн сүлжээ (GVC) гэдэг нь хэрэглэгчдэд борлуулах бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэх үе шатуудын цуврал юм. Шат бүр үнэ цэнийг нэмдэг бөгөөд дор хаяж хоёр үе шат нь өөр өөр улсад байхыг шаарддаг. Жишээлбэл, Финландад угсарсан дугуйны эд ангиудыг Итали, Япон, Малайзад үйлдвэрлэж Монгол Улсад экспортолж буй нь  дэлхийн нэмүү өртгийн сүлжээ буюу GVC юм.




 
ДЭЛХИЙН БАНК: "Хөгжиж буй орнуудад дэлхийн нэмүү өртгийн сүлжээ нь өсөлтийг нэмэгдүүлж, илүү сайн ажлын байр бий болгож, ядуурлыг бууруулна. Үүнийг үлгэр жишээ хэрэгжүүлдэг улс бол Малайз юм.




Томоохон пүүсүүд болон үндэстэн дамнасан компаниуд дэлхийн нэмүү өртгийн сүлжээний гол хөдөлгөгч хүч байдаг. Гэвч ЖДҮҮ үүнд оролцож, үр шимийг нь хүртэх хэд хэдэн арга зам бий. Жишээлбэл, ЖДҮ-үүд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн оронд үйлдвэрлэлийн тодорхой сегментүүдэд мэргэших шаардлагатай юм. ЖДҮҮ-үүд том компаниудаас илүү уян хатан байдаг давуу талтай бөгөөд зах зээлийн нөхцөл өөрчлөлтөд хурдан хариу үйлдэл үзүүлэх, бүтээгдэхүүнийг хурдан хугацаанд өөрчлөх, ялгах чадвартай байдаг. Гэвч тэдэнд тулгардаг нийтлэг асуудлууд бий. Үүнд:
  • Нөөцийн хомсдол (санхүү, технологи, чадварлаг ажиллах хүч, зах зээлд нэвтрэх, зах зээл мэдээлэл);
  • Цар хүрээ, хамрах хүрээний эдийн засгийн хомсдол;
  • Томоохон аж ахуйн нэгжүүдтэй харьцуулахад өндөр гүйлгээний зардал;
  • Мэдээлэл дутагдалтай байх
  • Дотоодын болон олон улсын зах зээлийн туршлага;
  • Судалгаа, хөгжүүлэлтийн хувьд томоохон пүүсүүдтэй өрсөлдөх чадваргүй байх ;
  • Бизнес эрхлэх идэвх зүтгэл, чадавхи, ноу-хау дутмаг байх зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдөг байна.
Иймд бодлого боловсруулагчид худалдааны зардлыг бууруулах, худалдааг хөнгөвчлөх, харилцаа холбоог сайжруулах, бараа, үйлчилгээний худалдаанд учирч буй саад тотгорыг багасгах гэх мэт арга хэмжээг авах шаардлагатай гэж ЭЗХАХБ-аас Дэлхийн банктай хийсэн ажил болон Зүүн өмнөд Азийн ЖДҮ-ийн оролцооны сүүлийн үеийн тоймд дурджээ.
Манай улсын хувьд дэлхийн нэмүү өртгийн сүлжээний оролцогч улс болох нь байтугай дотоодын хэрэгцээгээ хангах чадваргүй байгаа нь үнэн.
Энэ салбарт хэрэгжүүлж буй цөөн хэдэн бодлогын зорилго нь импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх байдаг. Үүнээс ЗГ болон хууль тогтоогчид ЖДҮҮ- ний салбарын хөгжлийг давчуу хүрээнд харж байгаа нь илэрхий харагддаг. Бусад улс оронд аль хэдийнээ хэрэгжүүлээд үр дүнд хүрчихсэн зорилтыг бид зорилго болгосоор олон жилийн нүүр үзэж байна.
Бид хийж үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээ аль нэг улсад шууд экспортлох боломжгүй юм бол тодорхой бараа бүтээгдэхүүний нэг сегментийг хийхэд мэргэшиж, шууд бусаар экспортлох боломж бас байгаа гэдгийг харах хэрэгтэй.
 
 
 
СЭТГҮҮЛЧ Б.УРАНТУЯА
 
 
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?