• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Нийтлэл

Нийтлэл

image

МОНГОЛ УЛС ЖДҮҮ-ЭЭР ЦАНГАЖ БАЙНА

  • article
  • 2022-01-21 16:02:00
  • 1409
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ нь дэлхийн хэмжээнд бизнесийн 90 орчим хувь, ажил эрхлэлтийн 50 гаруй хувийг эзэлдэг. Мөн ажлын байр бий болгож дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг.Дэлхийн банкны тооцоолсноор 2030 он гэхэд 600 сая ажлын байрыг бий болгож байж ажилгүйдлээс сэргийлнэ гэж үзжээ. Тиймээс маш олон улс ЖДҮҮ-ний хөгжлийг Засгийн газрын тэргүүлэх чиглэл болгож байна.

ЖДҮҮ эрхлэгчдэд хамгийн их тулгамддаг асуудал нь санхүүгийн хүртээмж юм. Тэд томоохон аж ахуйн нэгжүүдийг бодвол банкны зээл авах боломж бага байдаг. Үүний оронд өөрсдийн хөрөнгө, эсвэл найз нөхөд, гэр бүлийнхээ мөнгөөр бизнесээ эхлүүлдэг. Олон Улсын санхүүгийн корпораци (ОУСК)-ийн тооцоолсноор хөгжиж буй орнуудын 65 сая ЖДҮҮ эрхлэгчдийн 40 хувь нь жил бүр 5.2 их наяд долларын санхүүжилтийн хэрэгцээг хангаагүй байна. Дэлхийн банкны судалгаагаар хөгжиж буй орнуудад ЖДҮҮ ДНБ-ий 40 хүртэлх хувийг бүрдүүлдэг. Гэвч манай улсад дөнгөж 15-хан хувийг эзэлж байна. Монгол Улс үйлдвэрлэл, үйлчилгээгээр цангаж байгааг дээрх жишээнээс харж болно. Өөрөөр хэлбэл дэлхийн бусад улс оронтой харьцуулахад манай улс огт үйлдвэрлэл эрхлэдэггүйтэй адил байна.

Өчигдөр буюу 2022.01.20-нд Yonhap news-ийн нийтлэлд Өмнөд Солонгос улсын эдийн засагт эрсдэл тулгарсан тухай бичсэн байв. Тиймээс цар тахалд өртсөн бичил бизнес эрхлэгчдээ дэмжих бодлого барихыг эрмэлзэж эхэлжээ. Тус улсын хувьд ЖДҮҮ-гээ хөгжүүлснээр улсын эдийн засаг, ард түмний амьдрал хэрхэн дээшилж болдогийг түүхээрээ харуулсан. Дэлхий дахинд эдийн засаг уналттай байгаа энэ цаг үед Өмнөд Солонгос улс өөрсдийн үндсэн арга барилаа дахин ашиглаж эдийн засгаа хүчирхэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Гэхдээ үүсэж болох эрсдлийг давхар тооцоолж байгааг нийтлэлд дурджээ.

Харин Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж эхэлж байгаа нь маш их хүлээлт үүсгэлээ. Энэ тухай Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормаа өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа “Шинэ сэргэлтийн бодлогийн хүрээнд 6 багц бодлого яригдаж байгаа бөгөөд эдгээрийн цөм нь аж үйлдвэржсэн улс болох явдал” гэж хэлсэн. Мөн Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ “Богд” банктай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Энэ мэтчилэн эрх мэдэлтнүүд ЖДҮҮ-г хөгжүүлэх шаардлага, хэрэгцээг харж эхэлсэн нь сайн хэрэг. Гэвч бидэнд ЖДҮ сангийн зээлийн гашуун туршлага, түүх бий. Тэдний хэрэгжүүлж буй бодлого, гаргасан шийдвэр эзнээ олж чадах нь хамгийн чухал юм.
Хэдхэн жилийн өмнө төр засаг төдийгүй монголын ард түмэн хүртэл ЖДҮҮ ямар үр өгөөжтэй салбар болохыг мэддэггүй байсан. Харин “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” байгуулагдсанаар энэ ойлголт дэлгэрч, баялаг бүтээгч гэдэг үг трэнд болсон бөгөөд өдрөөс өдөрт холбооны цар хүрээ тэлж, ЖДҮҮ эрхлэгчид сайн дураараа нэгдсээр байна. Үүний үр дүнд баялаг бүтээгчдийг сурталчлан таниулах мянга гаруй нэвтрүүлэг, контент бэлтгэж, хэд хэдэн уулзалт, форум зохион байгуулсан нь нийгэмд шинэ салхи сэвэлзүүлсэн юм. 2022 онд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” үйл ажиллагаагаа илүү томоор харж, гадаад харилцаагаа хөгжүүлэхээр ажиллаж байна. Ингэж байж бид дэлхий ертөнцтэй хөл нийлүүлнэ.


СЭТГҮҮЛЧ   Б.УРАНТУЯА
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?