• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Нийтлэл

Нийтлэл

Халууны улиралд хэрэглэхэд тохиромжгүй 5 төрлийн хүнсний бүтээгдэхүүн

  • article
  • 2021-06-17 15:00:00
  • 1289
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Бидний биеийн температур дээшлэх үед бие махбод хэвийн хэмийг тохируулахад төвлөрдөг ба дийлэнх энергиэ аль болох сэрүүцэхийн тулд зарцуулдаг байна. Энэ үед хоол боловсруулах системийн үйл ажиллагаа удааширч үр дүнд нь хоолны дуршил буурч, шүлс ялгарах нь багасаж, өлсөх мэдрэмж бусад үеүдтэй харьцуулахад сул мэдрэгдэнэ. Тиймээс л халууны улиралд хоолныхоо сонголтод онцгой анхаарах хэрэгтэй бөгөөд зарим төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд тохиромжгүй байдаг байна.

Элсэн чихрийн өндөр агууламжтай амттанууд

Элсэн чихэр ихтэй амттануудад муу чанарын тос, консервант, өнгө, үнэр, амт оруулагч болон бусад шингэхэд бэрх бүтээгдэхүүнүүд агуулагддаг тул оронд нь жимс, жимсгэнээ түлхүү хэрэглэхийг зөвлөж байна.

Халууны улиралд хэрэглэхэд тохиромжгүй 5 төрлийн хүнсний бүтээгдэхүүн (фото 1)

Улаан мах

Улаан мах шингэц хамгийн удаан бүтээгдэхүүний нэгт ордог тул хоол боловсруулах систем удааширсан үед тус бүтээгдэхүүнийг хэрэглэх нь гэдэс дүүрч, өвдөх шинж тэмдгийг дагуулдаг байна. Тиймээс зуны улиралд улаан махныхаа хэрэглээг танаж илүү бага тослогтой, шингэц хурдан тахиа болон загасны махыг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна.

Халууны улиралд хэрэглэхэд тохиромжгүй 5 төрлийн хүнсний бүтээгдэхүүн (фото 2)

Хэт хүйтэн, мөстэй уух зүйлс

Хэрэв та сэрүүцэхийн тулд мөс ихтэй ус, ундаа зэрэг уух зүйлсийг хэрэглэдэг бол яаг одоо зогсохыг зөвлөе. Учир нь халууцах үед таны бие организм биеийн хэвийн хэмийг тохируулахын тулд судаснуудыг тэлдэг бөгөөд хэт хүйтэн уух зүйлс судсыг агшааж дулааны солилцоог тэнцвэргүйжүүлдэг үр дагавартай юм. Түүнчлэн хүйтэн уух зүйлс нь халуун, бүлээн шингэнээс илүү удаан биед шингэдэг тул хүн шаардлагатай хэмжээнээсээ ихийг ууж бие хүндрэх мэдрэмжийг авдаг байна. Тиймээс та халууцаж байх үедээ бүлээн, тасалгааны хэмтэй усыг сонгож хэрэглээрэй.

Халууны улиралд хэрэглэхэд тохиромжгүй 5 төрлийн хүнсний бүтээгдэхүүн (фото 3)

Тослог ихтэй зайрмаг

Аагим халуун үед зайрмаг бидний хүйтэн аврагчид болдог. Гэхдээ тослог ихтэй сүүн зайрмаг таны дайсан ч болж магадгүй юм. Учир нь энэхүү бүтээгдэхүүний тос болон чихрийн өндөр агууламж нь хоол боловсруулах системд хүндхэн ачаа болдог байна. Тиймээс та оронд нь кальци, магни, D витамины агууламжтай тарагтай мөхөөлдөснөөс сонгоорой.

Халууны улиралд хэрэглэхэд тохиромжгүй 5 төрлийн хүнсний бүтээгдэхүүн (фото 4)

Эх сурвалж: buro247.mn/

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?