• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Нийтлэл

Нийтлэл

Монгол хонины ноосоор хийсэн бордоог Европт экспортолж байна

  • article
  • 2021-06-14 17:00:00
  • 1706
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Үндэсний үйлдвэрлэгч “Монпеллетс” компани хонины ноосоор 100 хувийн органик бордоо үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлээд зогсохгүй Европын орнуудад гаргаж байна. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Цогбадрах хэлэхдээ, “Анх бид Европын холбоо болон Герман улсын Засгийн газартай хамтран, өөрсдийн санхүүжилтээр хонины ноосноос бордоо гаргах судалгааг эхлүүлсэн. 10 жилийн хөдөлмөрийн үр дүнд сайн чанарын бордоо бэлэн болсон” гэдгийг онцолж байна. Тэрээр судалгаа, туршилтад ихэнх хугацааг зарцуулж, Германы туршилтын үйлдвэр рүү явуулж шинжлүүлэхэд азотын найрлага өндөр, сайн чанарын бордоо гарсан нь батлагдснаар Монголд үйлдвэрээ барьжээ. 

2018 оны намар үйлдвэрээ ашиглалтад оруулж, 2019 оноос бүтээгдэхүүнээ экспортлох зөвшөөрөл авснаар өнгөрсөн оноос эхлэн Герман улсад гаргаж байна. Харин дотооддоо малчид, газар тариалан эрхлэгчид, хүнсний ногоо тариалж буй иргэд, ААН, хоршоодтой хамтран ажиллаж эхэлжээ. Ус хэрэглэхгүй буюу ноосыг угаахгүйгээр боловсруулан шахаж гаргасан химийн найрлагагүй оргинак бордоог Турк улсад экспортлохоор хамтран ажиллаж байна. Франц, Их Британи зэрэг Европын бусад улс орноос бордооныхоо загвар, бүтээгдэхүүнийг ирүүлэх хүсэлт тавьжээ. Эдний бүтээгдэхүүн нь Швейцарт төвтэй Органик газар тариалангийн институтэд Монгол Улсаас албан ёсоор бүртгүүлсэн цорын ганц органик бүтээгдэхүүн болоод байна. 

Түүнчилэн мөн дотоодын үйлдвэрлэгч “Эко-Ноос” ХХК хонины ноосоор дулаалгын материал үйлдвэрлэж Япон улсад экспортолж байна. Тодруулбал, эднийх монгол хонины ноосны сийрэг, дулаан хадгалах чанарыг нь ашиглан өндөр чанартай барилгын дулаалга материал үйлдвэрлэж эхэлжээ. Тус компани Хөгжлийн банкнаас ЖДҮ-ийг сэргээн хөгжүүлэх төслийн хүрээнд 6.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ.  Үүний үр дүнд монголчууд дотооддоо хортон шавжнаас хамгаалдсан, дулаан тусгаарлах өндөр чадвартай, дуу чимээ тусгаарлах чадамжтай барилгын дулаалгын материал үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг хангаж эхэлсэн төдийгүй Япон улс руу экспортолж байна. Тус компанийн “Хаан ноос” нэртэй дулаалгын материал Японы зах зээлд эрэлт ихтэй байгаа аж. Учир нь Япон орон чийглэг уур амьсгалтай. Хонины ноос дотроо хөндий, сийрэг. Тиймээс салхи нэвтрэхдээ сайн  учир чийгтэхгүй,  дулааныг удаан  хадгалдаг давуу талтай аж. 

Мөн нано технологиор баяжуулснаар галд шатдаггүй, амархан ялзардаггүй, хорхой шавж үрждэггүй зэрэг давуу талтай байна. Хонины ноосны хялгасаар үйлдвэрлэсэн барилгын материал нь экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг утгаараа эрүүл мэндийн шаардлагыг хангахын зэрэгцээ, дулаан хадгалалтаараа ч бусад материалаас давуу талтайг япончууд хэдийнэ судлан тогтоожээ. 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?