• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Нийтлэл

Нийтлэл

Ч.ДАВААБАЯР: Засгийн газраас тусгай сангуудаар олгодог 3 хувийн зээлийг ковидын хүнд хэцүү энэ цаг үед жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгч нартаа олгомоор байна

  • article
  • 2021-02-05 11:00:00
  • 1150
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ



Өчигдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 04-ны өдөр ТВ9 телевиз дээр "Шинэ үеийн засгийн газраас иргэд юу хүсэж байна вэ?" нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Ерөнихийлөгч, Бизнесийн ухааны Доктор(Ph.D), Профессор Ч.Даваабаяр, эдийн засагч, дэд профессор, СЭЗДС-ын Санхүү удирдлагын зөвлөх Ж.Дэлгэрсайхан, Сентрополим ХХК-ын Гүйцэтгэх захирал, эдийн засагч Т.Энхбаяр, Төв аймгийн МАХН-ын дарга, Эрх зүйч О.Буяннэмэх нар оролцож цар тахлын үеийн өнөөгийн нөхцөл байдлын үед шинээр байгуулагдсан Засгийн газраас иргэд юу хүсэж байгаа талаар хэлэлцлээ.



Тус хэлэлцүүлэгт Ч.Даваабаяр: Монгол улс өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод 1 жилийн ойн дээрээ ирж байна. Ковидын анхны хөл хорионы үед г
утал засвар, үсчин, жижиг зочид буудал гэх мэт 4828 жижиг худалдаа эрхлэгч нар үйл ажиллагаагаа зогсоож байсан. Энэ мэтээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нар бүтэн 1 жил хүндхэн замыг туулж ирлээ, хэдэн зуун бичил бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүд үүд хаалгаа барьж байна.



Засгийн газраас тусгай сангуудаар олгодог 3 хувийн зээл байдаг. Тэр 3 хувийн зээлийг яг энэ ковидын хүнд хэцүү үед жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгч нартаа олгомоор байна. ЖДҮ сан өөрөө 2020 онд ямарч мөнгө баталж өгөөгүй. 2021 онд ч мөн адил төсөв тодотгож өгөөгүй. Төсвийн тодотгол хийж яаралтай ЖДҮ санг мөнгөжүүлэхгүй бол Ковид дуусахаас өмнө бизнес эрхлэгч нар чинь маш их өр зээлтэй болчихоод байна. Хэзээ нэгэн цагт Ковид ард үлдэж л таараа. Тэр цагт энэ хүмүүс чинь Яаж амьдрах вэ?, Яаж орлого мөнгө олох вэ? Яаж ажилаа хийх вэ ? гэдэг чинь хамгийн том асуудал болчихоод байна. ЖДҮ санг мөнгөжүүлэх хэрэгтэй, төрөөс олгодог онцгой хөнгөлөлттэй 3 хувийн зээлээ олгох хэрэгтэй гэдгийг онцоллоо.



Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 2015 онд байгуулагдсан бөгөөд 21 аймаг, 7 дүүрэгт салбартай, одоогоор 100 мянга гаруй гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн өнгөрөгч оны 12 сард буюу хатуу хөл хорионы үеийн бизнесийн нөхцөл байдлын үндэсний хэмжээний томоохон судалгааг 21 аймаг, 9 дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгч нарын дунд явуулж, тус судалгаанаас гарсан зөвлөмжийг Монгол улсын төрийн тэргүүн, холбогдох яамд тамгын газарт хүргүүлсэн. Гэвч засгийн газар солигдож ЖДҮ чид дорвитой шийдэлд хүрч чадаагүй. 2021 оны шинээр байгуулагдсан засгийн газарт зөвлөмж, судалгааг албан тоотоор дахин хүргүүлсэн юм. 


 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?