• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Нийтлэл

Нийтлэл

Нэгдүгээр төрөхийн дарга Г.Баясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй гэжээ.

  • article
  • 2021-01-21 17:22:00
  • 1102
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Нийслэлийн Өргөө амаржих газарт энэ сарын 19-ний өглөө амаржсан эхийг тухайн өдрийн орой ХӨСҮТ-д хүргэсэн. Гэвч эхийг дулаан хувцасгүй авч явсан нь олон нийтийг ихээхэн бухимдуулсан юм. Иймд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга  Л.Төмөрбаатар нарыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх хүсэлтээ хотын дарга Д.Сумъяабазарт уламжилсан.
Өчигдөр (2021.01.20) 20.45 цагт Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийн томилсон албан тушаалтан тул НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх захирамж гаргалаа. Харин 1-р амаржих газрын даргыг НЭМГ-ын дарга томилдог. Энэ албан тушаалыг түр орлон гүйцэтгэж буй НЭМГ-ын дэд дарга Л.Зэндмаа тушаал гаргаж, 1-р амаржих газрын дарга Г.Баясгаланг чөлөөлжээ. Гэхдээ Г.Баясгалан дарга ажлаа хийж байна. Тэрээр өөрийгөө чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзэж байгаа аж.   
Г.Баясгалан дарга нэг жил хагасын турш шүүхийн шийдвэрийг хүлээн, ердөө 20 хоногийн өмнө амаржих газрын даргын албан тушаалдаа эргэн иржээ. Тус амаржих газарт хагалгаанд орохоор хүлээж байсан эхийн зүрх гэнэт зогсон, нас барсан хэрэг жил хагасын өмнө гарсан. Үүнд эмнэлгийн нэг эмч, даргаар ажиллаж байсан Г.Баясгаланг буруутган халжээ. Гэвч Г.Баясгалан өөрийгөө буруугүй гэж үзэн, шүүхэд хандан, шүүх түүний талд шийдвэр гаргасан байна. 1-р төрөх эмнэлгийн ажилтнууд өмнөх дарга н.Дүүрэнбилэгийг албан тушаалд нь авч үлдээхээр гарын үсэг цуглуулсан ч НЭМГ тэдний хүсэлтийг хүлээн аваагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь зөв гэж үзжээ.        
Тус төрөх эмнэлэгт халдвар бүртгэсэн тул Чингэлтэй, Баянгол дүүрэгт оршин суудаг ээжүүдийг өөр эмнэлэг рүү шилжүүлсэн. Зөвхөн Хан-Уул дүүргийн ээжүүдийг л хүлээн авч, үйлчилгээ үзүүлж байна. Тус эмнэлгийн зарим ажилтан гэрийн хорионд оржээ. Мөн зарим нь гэртээ харилгүй ажиллаж байна. Эмнэлгийг хойд, урд хэсэгт гэж хоёр хуваан, эмч ажилтнууд нэг хэсгээс нөгөө рүү нэвтрэхийг хоригложээ.  

Эх сурвалж: 
https://gogo.mn/
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?