36 настай Адития Сингх цар тахлын үеэр онгоцонд суухаас айгаад Чикагогийн нисэх буудлын ажилчдад анзаарагдалгүйгээр гурван сард амьдарсан байна.
Сингхийг өнгөрсөн бямба гарагт илрүүлжээ. Авиа компанийн ажилтан түүнээс бичиг баримтаа үзүүлэхийг хүссэнээр энэ явдал ил болсон байна. Өнгөрсөн аравдугаар сард нисэх буудлын нэг ажилтны үнэмлэх алга болсон тул Сингхийг баривчилсан байна.
Тэрбээр Лос-Анжелес хотын оршин суугч бөгөөд аравдугаар сарын 19-ний өдрийн нислэгээр Чикагод ирсэн байна. Нисэх буудлын ажилтны үнэмлэхийг олсон ба Covid-19-өөс айгаад гэр лүүгээ харьж чадаагүй гэж шүүхэд мэдүүлжээ.
Сингх нисэх буудлын ажилчдын нэвтрэх хэсэг рүү чөлөөтэй орж байсан бөгөөд зорчигчдоос хоол гуйж иддэг байсан гэнэ. Ийм маягаар аравдугаар сарын 19-ний өдрөөс хойш өнгөрсөн бямба гараг хүртэл амьдарсан байна.
Түүнийг хаалттай бүсэд нэвтэрч, жижиг хулгай хийсэн хэрэгт буруутгажээ. Тэрбээр мянга орчим долларын барьцаа хөрөнгө төлөхгүй бол шоронд сууж болзошгүй болоод байна. Адития Сингхийг Чикагогийн нисэх буудал руу нэвтрэхийг хоригложээ.
Эх сурвалж: https://ikon.mn/