• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Нийтлэл

Нийтлэл

Төгрөг 2021 онд чангарах төлөвтэй байна.

  • article
  • 2021-01-20 15:20:00
  • 1113
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Импортлогч орны хувьд бидний хамгийн их анхаарч байдаг эдийн засгийн үзүүлэлтүүдийн нэг нь валютын ханш. Хэдийгээр бүгд импорт хийгээд яваад байдаггүй ч Монголчуудын өргөн хэрэглээний барааны 40 орчим хувь нь импортын бүтээгдэхүүн байдгийн дээр шатахууныг ОХУ-аас импортолдог нь бусад бүтээгдэхүүнүүдэд ч нөлөөлдөг учраас тийм биз.
Энгийнээр бол манай улсын гадагш гаргаж байгаа валют болон дотогш орж ирж байгаа валютын зөрүүгээр ханш үндсэндээ тогтдог аж. Эдийн засагчид үүнийг төлбөрийн тэнцэл гэж нэрлэдэг бөгөөд валютын орох болон гарах урсгалын зөрүү юм. Зөрүү нь эерэг байвал төлбөрийн тэнцэл ашигтай гээд валютын нөөц өсөж байгааг илэрхийлдэг. Нэгэнт гадаад валют хүрэлцээтэй болох үед ханш тогтвортой байх нөхцөл бүрдэх нь гарцаагүй. Тэгвэл Ковид 19 цар тахалтай байсан өнгөрсөн онд манай улсын валютын нөөц хэрхэн өөрчлөгдөв?
Ханшийг бууруулах бодлого хэрэгжүүлэх эсвэл валютын нөөцөө ашиглаж интервенц хийх нь ханшийг богино хугацаанд бууруулах ч урт хугацаандаа тогтмол хэрэгжих боломжгүй.
Монгол Улсын гадаад валютын нөөц өнгөрсөн оны төгсгөлд 4.5 тэрбум ам.долларт түүхэн дээд түвшинд хүрлээ. Хэдийгээр 2020 оны эхэнд хилийн хоригоос болж экспорт буурсны дээр Засгийн газрын баталгаатай 500 сая ам.долларын банкны бондын төлөлт хийгдсэн ч оны төгсгөл рүү манай экспортын гол бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнэ өсөж, валютын орох урсгал нэмэгдсэн байна.
Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сарын байдлаар төлбөрийн тэнцэл 303 сая ам.долларын ашигтай гарч, он гарснаас хойш 9.3 сая ам.доллараар нэмэх үзүүлэлттэй байжээ. Ингэснээр ханш тогтвортой байх боломж бүрдэж байна. 2020 оны төгсгөлд юанийн л ханш хэлбэлзсэн ба энэ нь Монгол Улсаас биш харин гадаад нөхцөл байдал буюу БНХАУ-ын зүгээс явуулж буй мөнгө, ханшийн бодлогын үр дүн юм.
Гэхдээ цаашид хэрхэх вэ гэсэн асуулт урган гарах нь гарцаагүй. Эдийн засагчид, судлаачдын зүгээс 2021 онд олон улсын зах зээл дээр Монгол Улсын гадаад улсууд руу экспортолдог түүхий эдийн үнэ өндөр түвшинд, тогтвортой байх төсөөллийг гаргаж эхэллээ.  БНХАУ-ын хувьд эдийн засаг нь эрчтэй сэргэж, үүнтэй холбоотой үйлдвэрлэлийн түүхий эдийн эрэлт нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл зэсийн үнэ тонн тутамд 8000 ам.доллар орчимд байгаа ба үүнээс огцом буурахгүй нөхцөл байдалд байна. Мөн БНХАУ, Австрали улсуудын хооронд худалдааны маргаантай байгаа нь нүүрсний борлуулалт, үнийг ойрын хугацаанд тогтвортой байлгах улмаар манай экспорт буурахгүй байх нөхцөлд байна. Нөгөөтээгүүр, бидний гадагш аялдаг, эмчлүүлдэг өндөр дүнтэй валютын урсгал Ковид-19 буюу түүнээс үүдэлтэй хөл хорионоос болоод татарчихлаа.
Эцэст нь гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн дүр зураг эерэг, валютын нөөц өссөн ч валютын ханшийг бууруулах арга хэмжээ авахгүй байх нь зүйтэй юм. Тухайлбал, ханшийг бууруулах бодлого хэрэгжүүлэх эсвэл валютын нөөцөө ашиглаж интервенц хийх нь ханшийг богино хугацаанд бууруулах ч урт хугацаандаа тогтмол хэрэгжих боломжгүй. Цар тахлын улмаас дотоод эдийн засаг сульдсан, гадаад хөрөнгө оруулагчид маш болгоомжтой хандаж байгаа үед энэ төдийлөн зөв бодлого биш.
Эх сурвалж: https://gogo.mn/
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?